Дөрвөн сумын 39 хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ


Завхан: Тус аймгийн говийн бүсийн сумдад эзлэхүүн зарцуулалтын хэмжлийн төрлөөр ээлжит баталгаажуулалтыг хийгээд байна гэж аймгийн Стандарт хэмжилт зүйн хэлтсээс мэдээлэв. Говийн бүсийн сумд болох Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэ-Хайрхан суманд ээлжит баталгаажуулалтын ажлыг хийлээ. Энэ үеэр дээрх сумдад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглэж байгаа жин, хэмжих хэрэгслүүдийн баталгаажуулалтыг хийсэн байна. Тухайлбал эзэлхүүн хэмжлийн төрлөөр шатахуун түгээх станцууд болон гурван аж ахуйн нэгжийн 11 ширхэг хэмжих хэрэгсэл, массын хэмжлийн төрлөөр 30 аж ахуйн нэгжид баталгаажуулалт хийлээ. Мөн 39 хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулав. Нэг бүтээгдэхүүн, 32 худалдаа үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийжээ. Стандартын шаардлага хангасан нэг бүтээгдэхүүн, 11 худалдаа үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээний хугацааг сунгаж, нэг хүнсний дэлгүүрт шинээр тохирлын гэрчилгээг олголоо гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.