“Эко-Баян сум-Эко-өдөр аян”-ыг өрнүүллээ


Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан 27 сум бүр 100 мянган мод тарих ажлыг эхлүүлсэн. Баян сум 100 жилийнхээ ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд 100 мянган мод тарих зорилтыг дэвшүүлэн “Эко-Баян сум-Эко-өдөр аян”-ыг өрнүүллээ. “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд мод тарихаас гадна арчлах, тордох, ургуулах, орчноо цэвэрлэх зэргээр иргэдийнхээ эрүүл, Эко орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан бүхий л талын ажлуудыг бүх нийтийг хамарсан ажил, арга хэмжээ болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ: “Цаашид сумандаа ойн сан байгуулж, мод тарьж, ургуулах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай гэж үзэн бодлогоор дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.