Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо


Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Молекул биологийн лаборатори” ашиглалтад орж PCR шинжилгээг аймагтаа авдаг боллоо. “Ковид-19” цар тахлын энэ үед шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү тээвэрлэн шинжилдэг байсан. Энэ нь хүлээлт үүсгэдэг байсан учраас цаг хугацаа алдах, өвчтний биеийн байдал хүндрэх зэрэг асуудалтай байсан юм. Тус асуудлуудыг харгалзан үзэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж УИХ-ын дарга асан, “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд өөрийн санаачлан хэрэгжүүлж буй "Монгол малчин" төслийн хүрээнд хамтран ажилладаг "Баянмөнх техник дэвшил" ХХК болон ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молекул биологийн лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Уг лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулах, агааржуулалт холболт, өрөө тасалгааны засварын ажлыг аймаг, орон нутгаас дэмжин хийж өгснөөр 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг туршилтын журмаар хийж эхэлсэн юм. 10-р сарын 14-ний өдрөөс PCR шинжилгээг албан ёсоор авч эхэлсэн бөгөөд үнэ төлбөргүй юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.