АНУ вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээнэ


АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сарын 8-наас эхлэн коронавирусний вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ. Дээрх шийдвэрийг баасан гарагт зарласан байна. Гэхдээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх аж. Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусний цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын коронавирусний вакцинуудыг тариулсан аялагчид энэ жагсаалтад орохгүй юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.