“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар 10 асуудал дэмжигдэж, 1 асуудлыг хойшлуулжээ


Саяхан хуралдсан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлын талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад доорх хариултыг өглөө. "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо боллоо. Хуралд Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр нар биечлэн оролцсон бол Ерөнхий хорооны гишүүн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур цахимаар оролцов. Оросын талаас Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, “Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирлын дотоод аудит, хяналт хариуцсан орлогч А.М.Чабунин нар биечлэн, Ерөнхий хорооны гишүүн, ОХУ-ын Тээврийн дэд сайд В.А Токарев цахимаар тус тус оролцов. Хурлын үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл, мөн 10 дугаар сарын 13-ны өглөөний 9.00 цагаас өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилж, Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А Павлов, Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар үг хэлж, Нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой 11 асуудлыг хэлэлцүүлснээс 10 асуудал дэмжигдсэн бөгөөд 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр түр хойшлуулсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.