Загвар төв нээлтээ хийлээ


Сэлэнгэ аймаг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-тэй боллоо. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд нээж буй эл төв нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж төслийн хүрээнд бий болж байгаа аж. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус загвар төвийг нээснээр 15-34 насны залуучууд тодруулбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан залуус. Мөн цаашлаад ажил хайгч иргэн ажлын байрны мэдээллээ эндээс ирж авах боломжтой юм. Түүнчлэн ажил идэвхтэй хайх арга, техник эзэмших, хөдөлмөр эрхлэх ур чадвараа үнэлүүлэх, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөтэй болох. Мөн ажлын ярилцлагад амжилттай оролцох, туршлага, сургамжаасаа хуваалцах, бүлгийн сургалтуудад хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ. Энэхүү загвар төвийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Зоригтбаатар, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн олон улсын урт хугацааны зөвлөх Иван Такач, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Отгонгэрэл болон албаны бусад төлөөллүүд оролцлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.