Цэрэг татлагын нэгдсэн үзлэг явагдаж байна


Сүхбаатар:ЗХЖШ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын урьдчилсан үзлэг тус аймагт өнгөрсөн сараас эхэлсэн. Харин нэгдсэн үзлэг өнөөдөр Баруун-Урт суманд үргэлжиллээ. Үзлэгт хамрагдаж буй залуусыг коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дараа үзлэгт оруулж буй аж. Энэ удаад 13 сумаас цэрэг татаж байгаагаараа онцлог. Нэгдсэн үзлэг хоёр өдөр үргэлжилж, тэнцсэн залуус энэ сарын 17-ны өдөр хуваарилагдсан ангируугаа хөдлөнө. Мөн энэ өдөр 2020 оны хоёрдугаар ээлжинд цэрэгт татагдсан залуус албаа сайн хааж, халагдан ирсэн юм. Халдварын тархалтаас сэргийлж цэргүүдийг сум сумдруу нь гардаг цэгт холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.