Байгаль хамгааллын салбарынхан мэдлэг дээшлүүлж байна


Баянхонгор :"Байгаль хамгаалагч, байгаль хамгаалах хамтын нөхөрлөлүүдийг чадавхжуулах нь" сургалт өнөөдөр Баянхонгор хотноо эхэллээ. Сургалтанд БОАЖГ-ын албан хаагчид, сумдын байгаль хамгаалагч нар, ан агнуурын бүс нутаг хариуцдаг нөхөрлөлийн ахлагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар хамрагдаж байна. Өнөөдөр "Төрийн албаны хууль тогтоомж, анхаарах асуудал" сэдвээр ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нямдулам, "Хууль бус худалдаанд өртөж буй амьтан ургамлууд, түүнийг таньж мэдэх арга замууд цаашид анхаарах асуудлууд" сэдвээр МХГ-ын БО-ны улсын байцаагч Б.Түмэнчимэг, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс "Байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлагнах, үнэлэх, дүгнэх аргачлал, erp.mongolia.mn программ, цахим засаглал" зэрэг сургалтыг хийлээ. БОАЖГ, "Экологийн сургалт сурталчилгааны төв" НҮТББ-аас хамтран зохион байгуулж буй сургалт маргааш үргэлжилнэ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.