Энэтхэг “COVID-19”-ийн вакцины экспортоо үргэлжлүүлж эхэлжээ


Энэтхэгийн Засгийн газар “COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан Балба, Бангладеш, Мьянмар, Иран руу вакцин илгээсэн талаар тус улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Ерөнхий сайд Нарендра Моди НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр "энэтхэгчүүд “COVID-19”-ийн вакциныг үргэлжлүүлэн нийлүүлж, эхний ээлжид хөрш орнууд руугаа экспортолно" хэмээн мэдэгдсэнийг Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аринда Багчи уламжилсан байна. “Бид вакцины үйлдвэрлэл, эрэлтэд тулгуурлан нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ” гэж А.Багчи хэлжээ. Дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч орон болох Энэтхэгт дөрөвдүгээр сард халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хүн амаа дархлаажуулах ажлыг эн тэргүүнд тавихын тулд вакцин экспортлохоо түр зогсоогоод байсан билээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.