Хөрөнгийн биржид 4 ХК-ийн ханш хамгийн их өсөв


Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 274.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" (ONH+15%), "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" (BOE +13.46%) болон "Айтүүлс" ХК (ITLS+9.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" (BEU -9.33%), "Женко тур бюро" (JTB -5.24%) болон "Түшиг уул" ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрхийг 42.6 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг “Инвескор”-ын бонд 9.7 сая төгрөгөөр арилжлаа. Мөн багцийн арилжаагаар 168.293 ширхэг үнэт цаасыг 499,998,503 төгрөгөөр арилжжээ. ТOП-20 индекс 0.2 хувиар буурч 40,085,39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mse.mn/mn/trade_today/23 дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.