Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратегийг хэлэлцэнэ


БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо МҮХАҮТ хамтран “Tourism Forum Mongolia-2021” чуулганыг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулах гэж байна. Энэ сарын 26-нд болох уг чуулганаар “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэр”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Аялал жуулчлалын салбар шууд болон шууд бус замаар хамаарах нийгэм, эдийн засаг, соёл, дэд бүтэц, зочлох үйлчилгээ, бизнес, маркетингийн чиглэлийн тэргүүлэх судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсадыг нэг дор цуглуулан, урам зориг түгээсэн, үнэ цэнэтэй мэдлэг, туршлага, орчин үеийн чиг хандлага бүхий илтгэл, ярилцлагыг хүргэж, цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргана. Энэ удаагийн чуулганаас: Төр, засгийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогч 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголт авах, Үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлох үр дүнг хүлээж буйгаа зохион байгуулагчид илэрхийлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.