Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд ном бүтээлийн дээжээс хандивлав


Монгол Улсад шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн “Номын хишиг-100” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд эрдэмтэн судлаачдын ном бүтээлийг олон нийтэд түгээн хүртээхэд гол дэмжлэг үзүүлдэг Монгол Улсын Үндэсний номын сан болон хотын номын сангууд, их, дээд сургуулийн номын сан, монгол судлалын төвүүдийн номын сан, нэрт эрдэмтдийн нэрэмжит зарим дунд сургуулийн номын сан зэрэг нийт 25 байгууллагад өөрсдийн эрдэм судлалын бүтээлийн дээжийг хандивлав. Тодруулбал, дээрх номын сангуудад тус бүр 70 ширхэг ном бүтээлийн дээжийг хандивлаж байгаа юм. Энэхүү ажил нь өнөөдрийг хүртэл монголын хэл бичиг судлалын голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт ууган хүрээлэнгийнхээ үйл ажиллагаа, монгол хэл бичгийн судалгааны өнөөгийн байдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм судлалын ажлуудыг нь эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, уншигч түмэндээ хүргэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Тус хүрээлэн 100 жилийн түүхэнд 2000 шахам ном бүтээл туурвижээ. Энэ удаагийн ном бүтээлийн хандив нь сүүлийн 10 жилийн хугацаанд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээн туурвисан ном бүтээл аж. Ташрамд дурдахад, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг хэмээн байгуулагдсан шинжлэх ухааны ууган байгууллагын гал голомтыг түшиж байгаа газрын нэг юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.