Төсвийн 270 сая төгрөгөөр барьсан зоорийг ашиглах боломжгүй байна


Орхон:Жаргалант суманд аймгийн удирдлагууд ажиллалаа. Тэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2013 онд барьсан ч одоо болтол ашиглагдахгүй байгаа зарим ажилтай танилцлаа. Тухайлбал, 2013 онд Жаргалант суманд 100 айлын ЭКО хороолол барих шийдвэр гарч 1 тэрбум 482 сая орчим төгрөгийн санхүүжилтийн цахилгаан дамжуулах агаарын болон инженерийн шугамын ажил хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар есөн айл л байрны гэрчилгээгээ авсан. Бусад иргэд хохирсон хэвээр ажлын үйл явц зогссон байна. Мөн 2013 онд нөөцийн усан сан хийсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй байна. Учир нь айл өрхрүү татах усны шугам хоолойг хуванцар материалаар хийсэн нь өвөл хөлддөг, усны алдагдал гардаг зэрэг чанарын шаардлага хангаагүй байна. 2016 онд Жаргалант суманд 270 сая төгрөгөөр “Хуйвт уул констракшн” 505 тоннын багтаамжтай байцааны зоорийг барьсан нь ч мөн өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй байгаа юм. Төсвийн хөрөнгөөр барьсан ч ашиглах боломжгүй болсон эдгээр барилга, байгууламжийг цаашид хэрхэх талаар аймгийн удирдлагууд ярилцаж шийдвэр гаргахаар болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.