БНСУ-ын автомашины экспортын хэмжээ 20 хувиар буурчээ


БНСУ-ын автомашины экспортын хэмжээ өнгөрсөн сард 20 хувиар буурсан нь хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотой гэж тус улсын Засгийн газрын өнөөдөр танилцуулсан тайланд дурджээ. Тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ оны есдүгээр сард экспортолсон автомашины тоо 151689 байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь автомашинд ашигладаг чипний нийлүүлэлт тасалдсантай холбоотой юм. Дэлхийн зах зээлд байгальд ээлтэй автомашины эрэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн сард байгальд ээлтэй автомашины экспортын хэмжээ дээд түвшинд хүрчээ. Үүнтэй холбогдуулан тус улсын байгальд ээлтэй автомашины экспортын хэмжээ энэ сард 46.8 хувиар өсөж, 1.04 тэрбум ам.доллар болжээ. Дотоодод үйлдвэрлэсэн автомашины тоо энэ оны есдүгээр сард 229423 байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус улсад үйлдвэрлэсэн автомашины дотоодын борлуулалт энэ оны есдүгээр сард 33.8 хувиар буурсны зэрэгцээ импортын автомашины борлуулалт 7.0 хувиар буурчээ. Автомашины эд анги нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн сард 5.1 хувиар буурч, 1.85 тэрбум ам.доллар болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.