Эмч, эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ


Дархан-Уул : Дархан хотын 60 жилийн ой энэ сарын 17-нд тохионо. Түүхт ойгоо угтан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтанд талархал илэрхийллээ. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагчид хоногийн 12 цаг салхи нэвтрүүлдэггүй хамгаалах хувцастай ажилладаг аж. Хотынхоо төрсөн өдрөөр ч тэд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд улаан бүсэд нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдэнд өнөөдөр ийнхүү талархал илэрхийлж уран бүтээлийн дээжээс өргөн барьлаа. Аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 12 байранд 850 ор дэлгэсэн. Тэнд нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дээрх байранд 796 иргэн эмчлэгдэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.