Мод тарих ажил өрнөж байна


Увс:Аймгийн хэмжээнд мод тарих ажил өрнөсөөр байгаа тухай аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа онцоллоо. “Увс аймгийн ард иргэд хавар, намрын улиралд мод ихээр тарьдаг. Тэр дундаа чацарганы суулгацыг ихээр тариалдаг юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Улаангом суманд болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ч.Чимэд оролцож, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарьж, арчилж ургуулах ажилд идэвхи санаачлагатай оролцохыг уриалсан. Уг арга хэмжээнд аймгийн БОАЖГ, Байгаль орчны салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, “Чандмань-Увс” ХХК, Өндөрхангай, Түргэн, Малчин сум дахь Сум дундын ойн ангийн хамт олон идэвхтэй оролцож, Улаангом сумын Цэвэр усны 1-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 1500 ширхэг мод тарьсан байгаа. Мөн үеэр аймгийн БСУГ-ын дарга А.Болормаа нээлтийн арга хэмжээнд оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Улаангом сумын Цэвэр усны 2-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 2 мянган ширхэг мод тарихаар амласан” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.