Баян-Өлгийд бүртгэгдсэн ковидын нийт тохиолдлын 1604 нь хүүхэд байна


Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 90 хүнд түргэвчилсэн, 76 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн /ПГУ/, нийт 166 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 48 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс Сагсай, Ногооннуур, Алтанцөгц, Дэлүүн сумдад тус бүр 2, Баяннуур, Улаанхуст 4, Цэнгэл, Бугатад 1, Буянтад 9, Өлгийд 18 иргэнээс халдвар илэрч, тус аймагт ковид-19 халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 9906 боллоо. Бүртгэгдсэн 9906 тохиолдлын 1604 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 9236 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 98, Сансар эмнэлэгт 15, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 51, гэртээ 498 хүн тус тус эмчлүүлж байгаа. Тэдний дотор 11 хүүхэд, 7 жирэмсэн эх байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.