Франц эрчим хүчний үнийн өсөлтийн эсрэг нэмэлт арга хэмжээ авна


. Францын Засгийн газар цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийн эсрэг нэмэлт арга хэмжээ авах болно гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт мэдэгджээ. "Ойрын өдрүүдэд Засгийн газар нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээ авах болно. Энэ нь мөн бүрэн эрхт байдлын тухай асуудал юм" гэж Ерөнхийлөгч Э.Макрон онцлон дурджээ. Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “шар хантаазтнууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан 2018 оны намраас тус улсад эхэлсэн юм. Түүнчлэн Францын Ерөнхий сайд Жан Кастекс бага орлоготой зургаан сая орчим айл, өрхөд 100 еврогийн эрчим хүчний чек олгохоо мэдэгджээ. Францын эрчим хүчний газрын хийсэн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 84 хувь нь эрчим хүчний зарцуулалтдаа санаа зовж буйгаа илэрхийлсэн бол 60 хувь нь хэт өндөр төлбөр төлөхгүйн тулд гэрийнхээ халаалтыг бууруулсан гэж хариулжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.