Томск мужийн орос хэлний багш цахимаар хичээл зааж байна


Увс : ОХУ-ын Томск муж ба Увс аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн их дээд сургуулиас орос хэлний багш нар жил бүр Увс аймагт хүрэлцэн ирж сургалт явуулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас сүүлийн 2 жилд энэхүү арга хэмжээг цахимаар явуулсан бөгөөд энэ жилийн хувьд Томск мужийн захиргааны олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын санаачлагаар Томскийн улсын их сургуулийн доцент багш Анна Владимировна энэ сарын 11-15-ны өдрүүдэд Увс аймгийн сурагчдад цахимаар хичээл зааж байна. Тэрбээр 7-9-р анги, 10-12-р ангийн сурагчдад болон аймгийн бүх ЕБС-ийн орос хэлний багш нарт орос орны дурсгалт газрууд, ОХУ-ын болон Томск мужийн их дээд сургуулиудын талаарх мэдээлэл, мөн оросын уламжлалт зан заншил, баяр ёслол, орос хэлний заах арга зүй зэрэг сэдвээр цахим сургалт явуулж байгаа аж. Орос хэлний багш нарт зориулсан өнөөдрийн сургалтын эхэнд Томск мужийн захиргааны олон улсын харилцаа болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны газрын дарга А.А. Стуканов тэргүүтэй албаны хүмүүс, Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, аймгийн БСГ-ын дарга А.Болормаа нарын удирдлагуудтай цахимаар уулзан ажлаа дүгнэн ярилцаж, харилцан мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ хэлсэн үгэндээ хилийн бүсэд оршдог тус аймгийн иргэдийн хувьд хөрш зэргэлдээ орос орны хэл, соёлоос суралцах нь чухал ач холбогдолтой бөгөөд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 2020-2021 онд Увс аймгаас 20 гаруй сурагчид тэнцэж ОХУ-ын их дээд сургуулиудад, тэр дотроо Томск мужийн их дээд сургуулиудыг сонгон суралцах болсныг онцлон дурдсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.