“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино


Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй 9 тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид маргааш Европыг зориход бэлэн болжээ. Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд /МБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Майдар/ пүрэв гарагт /2021.10.14/ баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Монголын баг тамирчид маргааш /2021.10.16/ өглөө Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европыг зорин нисэх юм. Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм. “Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат нар ажиллах юм. Эрэгтэй баг тамирчид: 48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/ 51 кг-д Хархүүгийн Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин / 54 кг-д Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/ 57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин 60 кг-д Оюунбаатарын Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/ 63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/ 67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/ 75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин/
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.