Баян-Өлгийн нутгаар 11 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно


Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ оны 11 дүгээр сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Урьдчилсан төлөвөөр арван нэгдүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Харин тус сарын нийлбэр хур тунадас нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад хэсгээр дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Арван хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Олон жилийн дунджаас бага цас орно. 2022 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох аж. Хоёрдугаар сарын агаарын дундаж температур ба орох цасны хэмжээ олон жилийн дунджийн орчим байх төлөв ажиглагджээ
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.