Японд вакцинд бүрэн хамрагдсаныг илэрхийлсэн амны хаалтын борлуулалт сайн байна


Японы “Goto Knit” компани “Би вакцинд хамрагдсан” хэмээх бичигтэй, тариурын зурагтай амны хаалтыг энэ сараас цахимаар худалдаалж эхэлжээ. Хойд нутгийн Ямагата мужид байрладаг тус компани одоогийн байдлаар нийслэл Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог бүсүүдийн хэрэглэгчдэд 1000 ширхэг амны хаалт борлуулаад байна. Худалдан авагчид амны хаалтаа хүн ихтэй галт тэргэнд суухдаа, эмнэлгээр үйлчлүүлэхдээ зүүснээр ойр тойрны хүмүүстээ аюулгүй байдлыг мэдрүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлснийг компанийн ажилтнууд уламжилжээ. “Goto Knit” компанийн захирал Гото Тадашигийн ярьснаар, Японд амьдарч буй хүмүүс коронавирусээс эмээсэн хэвээр байгаа тул эдгээр амны хаалт нь олны дунд байхдаа бусад хүмүүст аюулгүй мэдрэмжийг төрүүлэх ач холбогдолтой ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.