Халдварын 91 шинэ тохиолдол батлагджээ


Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж, нийт 17094 боллоо. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 352 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх юм. Тэднээс биеийн байдал нь хүнд 18, хүндэвтэр 127, хөнгөн 207 хүн байна. Мөн аймгийн төв буюу Жаргалант сум болон хөдөөгийн сумдад нийт 846 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 195 хүн гарчээ. Ингэснээр халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15954 боллоо. Мөн халдварын улмаас нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.