ӨНӨӨДӨР: “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болно


Аравдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм: 8.00 цагт ЗТХЯ-нд Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцсэн малчдыг ЗТХ-ийн сайд Л.Халтар хүлээн авч уулзана. 10.00 цагт “Корпорэйт конвэйшн центр”-т Хүний нөөцийн ажилтны баярын өдөрт зориулсан “Хүний нөөцийн 5 дугаар зөвлөгөөн” болно. Утас: 99109816 11.00 цагт Гүнжийн булагт Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд БОАЖЯ-ны шагнал гардуулах ёслол болж, мод тарина. 11.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулна. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 12.00 цагт “Шонхор” цамхагт Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 15.00 цагт “Буман залуус” хотхонд тус хотхоны оршин суугчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 94807380 Төрийн ордонд 09.00 цагт “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болно. 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардуулна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.