“Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөр хэрэгжинэ


Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 62 дугаар тогтоолоор “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөр баталжээ. Тус хөтөлбөр нь 2021-2024 онд хэрэгжих ба соёл урлагийн салбарын үйлчилгээ, орчны стандартыг сайжруулан, хүний нөөцийг чадваржуулах, олон угсаатны соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд соёлын биет болон биет бус өвийг судлан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах ба соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Мөн уралдаан, тэмцээн, наадам, тоглолт зэргийг орон нутгийнхаа онцлогт тулгуурлан зохион байгуулж, сонгодог урлагийг хөгжүүлэх, үндэсний бичиг, биет бус өв, соёл, түүхийн дурсгалыг судлан сурталчилна. Улмаар соёл урлагийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, нэн шаардлагатай мэргэжлээр гадаад, дотоодод сургах, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах бөгөөд сумдын ИТХ, ЗДТГ-аас орон нутгийнхаа онцлогт тулгуурлан “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн Музей, Хөгжимт драмын театр, 3D кино театр, Жаргалант сумын Соёлын ордон, Хүүхдийн номын өргөөний барилгыг шинээр барихаар төлөвлөсөн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.