ХААИС Тайландын Чулалонгкорны их сургуультай хамтран ажиллана


Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Тайландын Чулалонгкорны их сургуулийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах цахим ёслол энэ сарын 12-нд болов. Харилцан ойлголцлын санамж бичигт Чулалонгкорны их сургуулийн ЕрөнхийлөгчБундхит Эуа-Арпон, ХААИС-ийг төлөөлж Элчин сайд А.Төмөр нар гарын үсэг зурсан бөгөөд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга цахимаар оролцов. Хоёр их сургууль хамтран ажиллах болсноор оюутан, судлаачдын солилцоог нэмэгх, малын эрүүл мэнд, вакцины хамтарсан судалгаа хийж Монгол, Тайландын боловсролын салбарт хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна манай оюутнууд зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрт хамрагдах бус харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хөдөө аж ахуй-худалдааны хосолмол щхөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.