ОХУ, ЕХ вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх асуудлаар уулзалт хийв


ОХУ, Европын Холбоо /ЕХ/ ковидын эсрэг вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх асуудлаар ээлжит уулзалт хийжээ. ОХУ, ЕХ-ны хооронд вакцинжуулалтын гэрчилгээгээ харилцан зөвшөөрөх асуудлаар өнгөрсөн сараас эхлэн хэлэлцээ хийж эхэлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яам, ЕХ-ны төлөөлөгчдийн ээлжит уулзалт өнөөдөр цахим хэлбэрээр болжээ. Уулзалтын үеэр талууд вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх хууль эрх зүйн болон техникийн үндсэн шалгууруудыг тохиролцохын тулд мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах зэрэг дараагийн хамтарсан алхмуудаа тодорхойлсон байна. Есдүгээр сард ОХУ-ын Эрүүл мэндийн яам өмнөх уулзалтын үеэр Европын талаас хүссэн баримт бичгийг ЕХ-ны төлөөлөгчийн газарт илгээжээ. Тус яамны мэдээлснээр, “хэлэлцээг ЕХ-ны орнуудад зорчиход ОХУ-ын иргэдэд тулгарч буй саадыг арилгах зорилгоор хийж байгаа аж".
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.