Хятад улс Монгол Улсыг эдийн засгаа хөгжүүлэх, тахал өвчинтэй тэмцэхэд үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн гэв


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 12-ны өдөр цахим уулзалт хийв. Ли Көчян хэлэхдээ, Хятад, Монгол бол уул усаараа холбогдсон хөршүүд юм. Хоёр орны харилцаа сайн хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй урагшилсаар байна. Энэ оны 7-р сард Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Ү.Хүрэлсүхтэй утсаар ярьж, Хятад, Монголын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн. Одоогийн байдлаар хоёр улсын хувьд цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг хамгаалах үүрэг хүлээж байна. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орон болон бүс нутгийн хувьд ашигтай юм гэв. Ли Көчян цааш нь хэлэхдээ, Хятад улс Монгол Улстай хөгжлийн стратеги бэхжүүлэх үйл ажиллагаагаа бэхжүүлж, гол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын худалдаа, боомтын гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хоёр тал цаашид цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж, экологийн цэвэр, сайхан орчныг хамтдаа бүрдүүлэх болно гэж найдаж байна. Хятад улс Монгол Улсыг эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тахал өвчинтэй тэмцэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх бөгөөд хүчин чадлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна хэмээлээ. Мөн тэрбээр эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний эдийн засаг, хүмүүсийн амьжиргаатай холбоотой гэдгийг онцолж, Хятад улс нүүрсний арвин баялаг нөөцтэй. Эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж найдсаар байна. Хоёр улс нүүрсний худалдааны цар хүрээгээ тэлж, харилцан ашигтай үр дүнд хүрч байгаад баяртай байна. Хятад улс хоёр орны аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим, бизнесийн дүрмийн дагуу идэвхтэй хамтран ажиллахыг дэмжиж, урт хугацааны турш боломжийн, тогтвортой үнэ нийлүүлэлтээр эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь чухал юм хэмээн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Монгол, Хятад бол хувь заяаны хамтын нийгэмлэг бөгөөд Хятад улс дипломат гүн ухааныг баримталж, дотно, чин сэтгэлээсээ, хүлээцтэй ханддагт талархаж байна. Монголд вакцин нийлүүлсэн БНХАУ-д баярлалаа. Халдварын эсрэг тэмцэхэд хоёр орны хамтын ажиллагаа олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр дууриал болсон юм. Хоёр тал ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хилийн боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээг нэмэгдүүлж, Монгол, Хятадын харилцааг улам их хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.