14 өрхөд 63 сая төгрөгөөр мал худалдан авч өгчээ


Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд малчдад малжуулах санхүүгийн дэмжлэг олгох ажлыг зохион байгууллаа. Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр уг ажлыг Алтанцөгц, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл суманд хэрэгжүүлэхээр баталжээ. Хөтөлбөрт 18-45 насны, хоёроос доошгүй гишүүнтэй, малгүй болон богд шилжүүлэхэд 200 хүртэл толгой малтай, цаашид мал маллах боломжтой малчин өрхүүдийг хамруулсан байна. Энэ хүрээнд 150 хүртэл толгой малтай өрхөд 5 сая, 150-200 малтай бол 4 сая төгрөгийн үнэ бүхий мал олгосон аж. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 65 сая төгрөг байжээ. Үүнээс 63 сая төгрөгөөр Алтанцөгц, Улаанхус сумаас тус бүр 3, Ногооннуур, Цэнгэл сумаас тус бүр 4 өрхөд нийтдээ 4 адуу, 14 үхэр, 181 хонь, 323 ямааг орон нутгийн иргэдээс худалдан авч өгсөн байна. Малжуулсан иргэд авсан малынхаа үнийг 36 сарын дотор мөнгөн хэлбэрээр 100 хувь эргүүлэн төлөх ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.