Дарханы арьс ширний цогцолборын ТЭЗҮ боловсруулна


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 6-9-нд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанийн урилгаар тус улсад айлчлав. Төлөөлөгчид ажлын айлчлалынхаа хүрээнд Италийн арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Санта Крочед зочилж, ИМАГРО, Италпрожетти компанийн удирдлагатай уулзсан юм. Энэ үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ИМАГРО компанийн Гүйцэтгэх захирал Массимо Полли нар Дарханы арьс ширний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах талаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэв. Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж байгаа юм. Төлөөлөгчид айчлалын үеэр, тус улсын Милан хотноо ажиллаж эхэлж буй Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.