Хонь, гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ


Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын 04. Адъяа гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие эрхэтний хүч сайжирна хэмээжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.