Монгол, Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцов


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд К.Ивкоф нар 2023 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх бэлтгэл ажил, олон улс болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцов. Энэ үеэр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф Канад Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зарим олон улсын санаачилгуудыг танилцуулав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.