Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны уулзалт болов


НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF)-г боловсруулах эхлэлийн тайлан буюу төлөвлөгөөг танилцуулах зорилготой Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны зургаадугаар уулзалт энэ сарын 7-нд цахимаар болов. Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ-UNSDCF (2023-2027)-г боловсруулах замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох алхамууд, баримт бичгийг боловсруулахад түшиглэх мэдээлэл болон нөөц боломж, удирдлага болгох зарчмууд, үр дүнг үнэлэх аргачлал, талуудын хүлээх үүрэг хариуцлага, шийдлийг тодорхойлох арга замыг хэлэлцэв. Мөн Гүрж, Хойд Македон, Лаос зэрэг улстай байгуулсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгүүдийн онцлог шинж чанаруудын талаар мэдээлэл, санал солилцов. Уулзалтад Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Үндэсний Хөгжлийн Газар зэрэг төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд болон НҮБ-ын системийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.