Дэлхийн банкны санхүүжилтээр УГТЭ-т 2.9 сая ам.долларын тоног төхөөрөмж гардуулав


“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилт, дэмжлэгтэй нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Дэлхийн банк болон ЭМЯ-ны төлөөлөл УГТЭ-т өнөөдөр гардууллаа. ЭМЯ-наас Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй энэхүү төсөлд нийт 2.9 сая ам.доллар /8 тэрбум 380 сая төгрөг/-ийн өртөг бүхий 30 гаруй нэр төрлийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, оношилгооны дурангийн иж бүрдэл, уушги орлуулах ЭКМО, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмж багтаж байна. Энэ үеэр “Энэ хөрөнгө оруулалт бол хүний алтан амийг өдөр бүр аварч байгаа үнэ цэнтэй санхүүжилт юм" гэж тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С. Наранцэцэг онцоллоо. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эмнэлгийн оношилгооны дурангийн хүчин чадал хоёр дахин, яаралтай тусламж болон Сэхээн амьдруулах тасгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус хөрөнгө оруулалтаас гадна одоогийн байдлаар төслийн хүрээнд ХӨСҮТ-д Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, ХӨСҮТ, Өвөрхангай болон Өмнөговь БОЭТ-д хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж эмнэлгүүдийн “КОВИД-19” зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор 14 сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулжээ. Энэ хүрээнд уушги орлуулах ЭКМО аппарат, 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Япон-Монголын эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан байна. Мөн 2.6 сая ам.долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалт, нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинзон, үзлэгийн бээлий зэргийг цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргүүлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.