Ардын уран зохиолч П.Бадарчид “Сүлдэт багана” шагнал гардуулав


Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчийг хүндэтгэн хүлээн авч, хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь тус байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагнал гардууллаа. МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онд хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байжээ. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул ХХЕГ-ын удирдлагаас дэслэгч цолыг олгосон байна. Энэ үеэр Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч хэлэхдээ, "Цэргийн хүн ч бай энгийн иргэн ч бай Монгол түмэн эх орноо амь шигээ хайрлах ёстой. Энэ бидэнд ганц л олдоно" хэмээв. Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ. Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр, "Энэ хүн алба хааж байх хугацаандаа Монгол Улсын хил дээрээс хил, хилчдийн тухай олон сайхан бүтээлийг туурвисан. Түүний бүтээсэн гавьяа манай улсыг дархлан хамгаалах үйлсэд том хувь нэмрээ оруулсан. Цаашлаад залуу үед эх оронч хүмүүжил олгох ач тустай" гэлээ. Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай халуун дотно яриа, дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм. Ташрамд дурдахад, Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг 2011 оноос хойш тухайн жилд гаргасан амжилт бүтээлийг харгалзан олгодог шагнал аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.