Викториа Бекхэм ДОХ-ын эсрэг шинэ загвараа танилцууллаа


Викториа Бекхэм ДОХ-ын эсрэг нэгдэхийг уриалсан шинэхэн загвараа танилцуулжээ. Инстаграм хуудаснаа ДОХ-ын эсрэг лого болох улаан туузны зурагтай футболк өмссөн зургаа нийтэлсэн байна.

Викториа “Бид бүгдээрээ энэ өвчний эсрэг нэгдэх хэрэгтэй. Олон улс нэг баг болох цаг ирлээ. Би ч гэсэн хувьдаа энэ өвчний эсрэг тэмцэж, охид болон бүсгүйчүүдийг хамгаалах болно” гэж хэлжээ.

Викториа 2014 оноос жил бүр ДОХ-ын эсрэг өдөрт зориулан ийнхүү шинэ загварын даавуун футболкийг худалдаанд гарган орлогыг нь ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулж байгаа юм.

Энэ жилийн хувьд түүний өмсөж буй энэхүү даавуун футболк 90 еврогийн үнэтэйгээр www.victoriabeckham.com/world-aids-day цахим хуудсаар борлуулагдаж байгаа бөгөөд олсон бүх орлогоо Африкт төрж байгаа хүүхдүүд ДОХ-ын халдвар авахаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэдгээ онцолсон юм. Түүний ДОХ-ын эсрэг гаргаж байгаа уг коллекцид том хүний болон хүүхдийн даавуун футболк, улаан рамтай нарны шилнүүд багтжээ. 

НҮБ-ын элчийн хувиар тэрбээр өнгөрсөн онд Африкийн хэд хэдэн улсад айлчилсан билээ. Тэрбээр ДОХ-ын халдвар авсан бүсгүйчүүдтэй уулзаж, тусламж  үзүүлсэн юм.

ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог билээ. 

Эх сур:news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.