Орон тооны бус салбар зөвлөл хуралдав


Баянхонгор: Аймгийн Засаг даргаар ахлуулсан төр болон ТББ-ын талуудыг оролцуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдав. Хурлаар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордны үйл ажиллагааг жигдрүүлэх, тухайн иргэдэд тэгш хөгжих, хөдөлмөрлөх боломж олгох, тэдэнд мэдлэг, мэдрэмж сэтгэлээ зориулах чадварлаг зохион байгуулагчийг яаралтай сонгон шалгаруулах асуудлыг эхэлж хэлэлцжээ. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд өөрийн хүсэл, төлөвлөгөө, зорилт, менежментээ зөвлөлд танилцуулах юм. Улмаар зөвлөлийн гишүүд санал хураан, шийдвэр гарган ХБИ-ийн ордны менежерийг сонгон шалгаруулахаар тогтов. Мөн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст орох хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг сонгохоор нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлэв. Нэр дэвшигчдээс олонхын саналаар Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөлд Ц.Ганбаатарыг оруулахаар сонголоо. Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хууль болоод эрх үүргийн хүрээнд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст оруулахаар санал хурааж, сонгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийн нэрийг холбогдох газарт удахгүй мэдүүлэх аж. Зөвлөлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ордны менежер буюу зохион байгуулагчийг сонгон шалгаруулж томилгоожуулахаар энэ сарын 20-нд дахин хуралдах юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.