Монгол Улсын гүйгчдийн баг Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө


Цахим гүйлтийн “Vitality Running World Cup” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцож буй Монгол Улсын баг III байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ. Энэхүү 3 үе шаттай 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 10-ны хооронд болж байгаа уг тэмцээнд 242 улс оролцсон байна. Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгчид нэгдэж, хувь нэмрээ оруулжээ. Хагас шигшээ шат буюу II үед 100 мянга гаруй гүйгч оролцож, 2.8 сая км замыг туулсан байна. Оролцож байгаа улс тус бүр нэг багийн ахлагчтай. Тухайлбал: Ямайка улсын багийн ахлагч Усайн Болт, Английн багийн ахлагч Дэйм Жэссика Эннис Хилл, Өмнөд Африкийн багийн ахлагч Уэйд ван Никерк зэрэг алдартай тамирчдыг сонгосон юм байна. “Vitality Running World Cup” тэмцээний Монголын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-н үүсгэн байгуулагч У.Ганзориг сонгогджээ. Харин албан ёсны зохион байгуулагчаар MGL Running Channel ажиллаж байна. Улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" нэртэй баг бүрдүүлэн оролцож байгаа юм. Мөн тэмцээнийг 21 аймаг, 9 дүүрэгт сурталчлан таниулахад Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулж байна. Тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Намиби, Монгол, Их Британи шалгарч, энэ сарын 5-10-нд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй, 13 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй. Гол шалгуур нь оролцогчид 3 км зайг 30 минутад багтаж туулна. Энэ нь ямар ч гүйгчийн хувьд боломжтой үзүүлэлт /эхлэн гүйгчдэд хүртэл/ юм. Оролцогчид Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай, гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж, Монгол Улсын баг болох Team Mongolia Run As One Nation багт нэгдэнэ. Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор “Vitality Running World Cup” зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд ч нэгдэх юм. Таны гүйсэн 3 км тутамд нэг ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Сан-д хандивлана. Мөн дэлхийн бусад улстай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж буй чухал ач холбогдолтой хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид онцлож байна. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэнк Фарм, ивээн тэтгэгчээр Ард Даатгал, ДАМО эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага, Nutrigold Mongolia зэрэг олон байгууллага, хувь хүмүүс ажиллажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.