Тусгай олимпын тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа


Ховд : Өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Тусгай олимпын тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Э.Энхтуул 2019 оны гуравдугаар сард Арабын Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпын зуны наадмаас Бочё төрлөөр хүрэл медаль хүртсэн тул 8 сая 352 мянган төгрөгөөр шагнав. Мөн М. Сумъяабээс 2018 оны арван нэгдүгээр сарын 16-17-нд Японы Токио хотод болсон олон улсын нээлттэй тэмцээнээс ширээний теннисний төрөлд алтан медаль авсан тул 7 сая 440 мянган төгрөг, Б.Мөнх-Эрдэнэ 2018 оны аравдугаар сард Тайваны Тайфу хотод болсон Азийн тусгай олимпын зуны наадамд хөнгөн атлетикийн 400, 800 метрийн гүйлтээр хошой хүрэл медаль хүртсэн тул 3 сая 720 мянган төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа. Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн нэгдэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 33, 4, Төсвийн тухай хуулийн 10.1.14, 41.2.2-т заасныг тус тус үндэслэн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медаль хүртсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох мөнгөн тэтгэмжийн төсвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргах МУ-ын ЗГ-ын тогтоолын дагуу энэхүү мөнгөн шагналыг олгосон гэж ЗДТГ-аас мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.