Мэргэжлийн лигт ам авахгүй, оноолтоор барилдана


Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны А ангиллын улс, аймаг, цэргийн алдар цолтой 56 бөхийн барилдаан 2021 оны 10 дугаар сарын 16 нд үзэгчгүй зохион байгуулна. Барилдах бөхчүүдийг өнөөдөр /10.07/ 10-16 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх бөгөөд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах уг барилдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп, санаачлагчаар "Хил хязгааргүй спорт" ТББ ажиллаж байна. Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн зөвлөл болон зохион байгуулагчдаас аль болох бүх бөхөд нээлттэй байх зарчмыг баримтлах юм. Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээн нь өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой. Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа Түрүү бөх тодорно. Анхны барилдааны шагналын сан 10 сая төгрөг, бүх бөхчүүдэд урамшуулал олгоно. Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70 мянган төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500 мянган төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, түрүү бөх 2 сая 500 мянган төгрөгийн бай шагнал авна. Мэргэжлийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол” групп удаан хугацаанд үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахаар албан ёсоор гэрээ байгуулсан юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.