Монголын залуу жүдочид Италид ДАШТ-д хүч үзэж байна


Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод лхагва гарагт /10.06/ эхэлж, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаанууд явагдсан юм. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдсанаас А.Өсөхжаргал "С" хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай барилдаж цэвэр ялагдсан. Эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа "А" хэсэгт Косово улсын Ерза Муминовикт өвдөг шороодсон байна. Харин Э.Номинтуяа "С" хэсэгт Чехийн Марие Полницкаг цэвэр, дараа нь Унгарын Роза Гиертасийг вазари үнэлгээгээр тус тус ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Хэсгийн аварга төлөө Францын Хлое Девикторт ялагдснаар дагах барилдаан хийж Испанийн жүдоч Ариане Торо Солер ялагдаж, 7 дугаар байрт шалгарсан байна. Энэхүү тэмцээнд 72 орны 495 тамирчид /эрэгтэй 285, эмэгтэй 210 / эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд болон холимог багийн төрөлд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.