Д.Отгонжаргал 20 настай дэлхийн медальтан болов


Норвегийн Осло хотноо бүлж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн хүрэл медаль ийнхүү хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румын улсын туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр /10:0/ яллаа. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авсан гэдгээрээ онцлогтой. Тэр огт айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаж Ослогийн дэвжээнд 4 ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх тодорч байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.