Залуу жүдочид ДАШТ-нд хүчээ сорьж байна


Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод энэ сарын 6-10-нд зохион байгуулж байгаа талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Тус тэмцээнд 5 тивийн 72 орны 495 залуу тамирчид /эрэгтэй 285, эмэгтэй 210/ тус бүр 7 жинд болон багийн төрөлд өрсөлдөхж шилдгүүдээ тодруулах юм. Монголын шигшээ багийг танилцуулахад, Эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Өсөхжаргал, 81 кг-д Т.Рэнчиндорж, Л.Сэргэлэн, -100 кг жинд Б.Сумъяабазар нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д Д.Сарантуяа, Э.Номинтуяа, 57 кг-д А.Намуундалай, 63 кг-д Ц.Сүнжиндмаа, -78 кг жинд О.Хүслэн нар өрсөлдөнө. Дасгалжуулагчаар Г.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа юм байна. Монголын баг тамирчдаас энэ удаагийн тэмцээний салхийг хагалж яг одоо 3 дугаар татамид эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Өсөхжаргал эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай хийх гэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.