Ц.Нямдорж: Монголыг дайрч гарах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарна


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Сайжруулсан шахмал түлшний хангамжтай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэж, хэвийн горимд оруулах ажлын баг байгуулсан тухай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэв. Дээрх ажлын багийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлах бөгөөд холбогдох сайд нар, хотын удирдлагууд бүрэлдэхүүнд нь багтах юм. Тус ажлын баг Эрдэнэс таван толгой ХХК-д үүссэн зарим асуудлыг шийдвэрлэж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэхэд салбар дундын зохицуулах арга хэмжээ авна гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо. Мөн тэрээр зөвхөн Монгол гэлтгүй, дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлд амьдарч буйг дурдаад, Засгийн газар, УОК, ЭМЯ-наас үе шаттай бүхий л арга хэмжээ авч ажиллана гэдгийг тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэйг учирлав. Тэрбээр, "Дэлхийг том зургаар нь харвал цар тахлын хажуугаар их гүрнүүдийн тэмцэл дээд цэгтээ хүрч, бараа материалын үнэ нэмэгдэх үйл явц хаа сайгүй гаарч байна. Тухайлбал, АНУ-аас 2000 ам.доллароор ирдэг байсан ачаа тээврийн үнэ 10 мянган ам.долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээврийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Сүүлийн 15 хоногт Европт 600 ам.доллар байсан хийн газ 1180 ам.долларт хүрсэн байна. Энэ хэрээр дэлхийн эдийн засагт ихээхэн хөдөлгөөн гарч байна. Цар тахлыг дагасан эдийн засгийн хүндрэл Монголыг дайрч гарах дүр зураг ажиглагдах боллоо. Энэ бэрхшээлийг даван туулахад онцгой анхаарна. Энэ хүрээнд УИХ-д Эдийн засгийг эрчимжүүлэх тухай, Баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна" хэмээсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.