Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй болов


Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос Монгол Улсын үндэсний шигшээ баг, тамирчид хэрэглэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-д гардуулан өгөв. Энэ төхөөрөмж нь тамирчны булчингийн үйл ажиллагааг хянах, жигд хөгжүүлэх, ялангуяа дээд болон доод мөчний ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн компьютерийн программтай уг төхөөрөмж хослон ажилласнаар булчингийн ажиллах чадварын мэдээллийг цуглуулах, боловсруулах боломжийг олгож байгаа нь параспортын төрлүүдээр хичээллэж буй хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хувьд өндөр үр дүнтэй төхөөрөмж юм. Түүнчлэн Xebex Air Rower 2.0 төхөөрөмж дээр бэлтгэл хийж, сорил шинжилгээ өгсөнөөр пара спортын төрлүүдэд олон улсад өрсөлдөх тамирчдын оролцох ангиллыг урьдчилан тодорхойлох боломж бүрдэж байна. Төхөөрөмж гардуулах ёслолд Монголын Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, БТСУХ-ны Дэд дарга Ц.Одонбаяр, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Олон улсын паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны Гадаад харилцаа мэдээлэл технологийн халтсийн дарга /Ph.D/ Н.Оюунбат нар оролцлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.