Спортын ёс зүй сэдвээр сургалт болно


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд зохион байгуулж буй цуврал сургалт бямба гарагт /X.09/ 10-12 цагт цахимаар болно. Энэ удаа 4 дэх сургалтаар философийн ухааны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн багш Б.Буяндэлгэр Спортын ёс зүй сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өмнөх 3 сургалт Философийн тухай ерөнхий ойлголт, Спортын хүрээн дэх философийн асуудлууд, Спортын дотоод зарчмуудын философи сэдвийн хүрээнд явагдсан билээ. Сургалт семинар хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг идэвхтэй хамрагдаж, спортын ёс зүйн талаар санал бодлоо солилцохыг МҮОХ-ноос уриалж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.