Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-ээс 6 медаль хүртээд байна


Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид Узбекистан улсын Ташкент хотноо болж буй ДАШТ-д амжилттай оролцож 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" болон "senior fitness open" ангилалд Т.Болор тус тус мөнгөн медаль хүртсэн бол Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл эзэн болжээ. Харин эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд Ж.Баянмөнх мөнгө, Э.Лхагва-Очир алтан медаль хүртсэн байна. Мөн С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын 80 кг жинд алтан медалийн эзэн болсон юм. Өнөөдөр /2021.10.06/ А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар өөрсдийн ангиллын тэмцээндээ өрсөлдөнө. Энэ удаагийн ДАШТ-д Монголоос тамирчин С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, Олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Узбекистанд очсон юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.