Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” кино бүтээнэ


Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдсаны дараа Лос-Анжелес хотод ажилладаг продюсер Уэнди Крам /Wendy Kram/ Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх төсөлд Монголын продюсеруудтай хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа зарлалаа гэж энтертайнмент мэдээллийн голлох сайт Deadline мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар, XIII зууны үеийн геополитикийн зөрчилдөөнтөй нөхцөл байдалд байх боломжгүй мэт санагдах нөхөрлөлөөр дамжуулан соёл, үзэл санаа болон хувь хүн хоорондын зөрчилдөөнийг багасгаж буй үйл явдлыг харуулсан энэ киноны зохиолыг Жэй Лиотта бичиж байгаа юм. Кино баг дараа жилийн хавар бэлтгэлээ хангаж, намраас зураг авалтын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. “Монгол Улсад бүтээж буй кино зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгох зэрэг олон улсад өрсөлдөхүйц дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийг Монгол Улсын Их хурал саяхан баталсан. Тиймээс “Godsend” киног бүтээх нь тун цагаа олсон явдал юм” гэдгийг Жэй Лиотта онцлов. “Энэхүү зохиол нь Монголын соёлыг өмнө нь Холливудад огт харуулж байгаагүй өнцгөөс үзүүлэх бөгөөд түүхэн болон өрөөсгөл ойлголтыг хөндөх болно. Аливаа түүхэн киног бүтээхдээ өнөө үетэй хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах ёстой бөгөөд энэ зохиолд үүнийг тод харуулдаг” гэж Крам хэлжээ. Deadline Hollywood (Deadline.com) нь кино, телевиз, онлайн, дижитал болон холбогдох бусад салбар зэрэг энтертейнментийн бизнесийн салбарын мэдээллийн голлох эх сурвалж бөгөөд дэлхийн энтертейнментийн бизнесийн хамгийн найдвартай мэдээллийн сайтуудын нэг юм гэж Соёлын яам мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.