Өнөөдөр Монголын 6 бөх Ослогийн дэвжээнд хүч үзнэ


Норвегийн нийслэл Осло хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдрийн тэмцээнд эрэгтэй 70, 97 кг, эмэгтэй 55, 62 кг жингийн аваргуудаа шалгаруулах юм. Тухайлбал, Улаанбаатарын цагаар 16 цаг 30 минутаас 20 цаг 30 минут хүртэл урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50, 53, 65, 76 кг-д болох дагах барилдаан эрэгтэй 70-97 кг, эмэгтэй 55-62 кг жингийн барилдаанууд болно. Харин энэ үдшийн 22 цаг 45 минутаас 23 цаг 45 минутад хагас шигшээ барилдааны эмэгтэй 50, 53, 65, 76 кг жингийн барилдаанууд явагдана. Улмаар 00.00-03 цагт шигшээ барилдаан болж эрэгтэйчүүдийн 70, 97 кг, эмэгтэй 55, 62 кг жингийн аваргууд тодрох юм Эрэгтэй 97 кг жинд Өлзийсайханы Батзул, Македоны Магомедгажи Нуровтой, эмэгтэй 62 кг-д Энхбатын Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагах барилдаан хийж, ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Эмэгтэй 50 кг-д Долгоржавын Отгонжаргал эхлээд Туркийн Эвин Демирхантай барилдана. Эвин 26 настай. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018, 2019 оны Европын АШТ, 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. 2017 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, 2017 оны U-23 дэлхийн аварга юм. Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 финалд 2019 оны World U23-ийн хүрэл медальт Туркийн Zeynep Yetgil, Европын АШТ-ий хос хүрэл медальт, Германы Анника Вендле хоёрын хэн ялсантай барилдана. Түвшинжаргалын Энхжин эмэгтэй 65 кг-д Пан Америкийн аварга, Америкийн Форрест Молинаритай таарсан бол Найгалсүрэнгийн Загардулам 76 кг-д Литва улсын Kamile Gaucaite-тэй барилдахаар учраа таарчээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.