Цагдаа, дотоодын цэргийн "Сүлд" виртуал музейг нээлээ


Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан байгуулсан “Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо. “Сүлд” музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялах, даалгавар биелүүлэх боломжоор хангасан. Цагдаагийн байгууллагын “Сүлд” виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор бүтээсэн үзмэр багтах юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, ХХЕГ-ын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.